Хүний нөөц бүрдүүлэлт нь:
- Төлөвлөлт
- Ажлын байрны шинжилгээ
- Ажиллах хүчний нөөц бүрдүүлэлт /татах, элсүүлэх,сонгох,ажилд авах/ зэрэг үйл явцаас бүрдэнэ.
Where to recruit-internal/external-Хаанаас бүрдүүлэлт хийх вэ?
Дотоод эх үүсвэр: Энэ
байгууллагынхаа ажиллагчдаас сул чөлөөтэй ажлын байранд тохирох хүмүүсийг
сонгон ажиллуулах явдал юм. Ер нь аль ч байгууллагын дотроо шилжих нь элбэг
тохиолддог бөгөөд ихэвчлэн тушаал дэвших маягаар нэг ажлын байрнаас нөгөөд
шилждэг.
Гадаад эх үүсвэр: Шинэ
гишүүнийг авах ньшинэ
санаа, шинэ арга барилыг бий болгодог. Мэдээж компъютер программист, нягтлан
бодогч гэх мэт мэргэжлийн хүмүүсийг шинээр авах нь ур чадвар муутай хуучин
ажилчдыг сургахаас бага зардалтай байх боломжтой юм. Гэвч шинэ ажилчин авах нь
дотоод уур амьсгалд дасан зохицоход нилээдгүй хугацааг зарцуулж магадгүй.
Дотоод эх үүсвэрт:
- Байгууллага дахь мэдээллийн хэрэгслээр ажилд авах тухай зарлах
- Нөөцөд бүртгэлтэй байгаа эсвэл урьдчилан бэлтгэсэн хүмүүсийг ажиллахыг урих
- Байгууллагын гэрээгээр бэлтгэгдсэн их дээд сургууль төгсөгчид болон дахин мэргэжил эзэмшигчдэд хандах
- Байгууллагын ажиллагчдыг сэлгэн ажиллуулах
- Байгууллага дотроо албан тушаал сольж өөрчлөх
Гадаад эх үүсвэрт:
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах Хөдөлмөрийн бирж, товчоо, зөвлөх төвүүд, гэх мэт хөдөлмөр зохицуулалтын албанд хандах
- Шинээр ажилд орох санал, өргөдөл өгсөн хүмүүсмйг урих Их, дээд сургууль мэргэжлийн сургалтын төв болон бусад сургалтын байгууллагуудад хандах
Дотоод эх
үүсвэрүүдийн давуу болон сул талууд:
Давуу тал:
- Албан тушаал дэвшигчийн ёс суртахууны байдал
- Ур чадварын сайтар үнэлгээ
- Зарим ажлын зардал бага
- Сайн гүйцэтгэлийн хөдөлгөгч хүч
- Идэвхижүүлэлтийн мөчлөгийн шалтгаан
- Эхний давхаргат нь ажилд авах хэрэгтэй
Сул тал:
- Ахиц гараагүй ёс суртахууны доголдол
- Идэвхижүүлэлтийн үед үүсэж болох тэмцэл
- Удирдлагын хөгжлийн програм шаардлагатай
- Гадад эх үүсвэрүүдийн давуу болон сул талууд
Гадаад эх
үүсвэрүүдийн давуу болон сул талууд:
Давуу тал:
- Шинэ ажилчин шинэ хэтийн төлвийг авчирдаг
- Мэргэжлийн боловсон хүчнээс хямд бөгөөд хурдан аргаар сургах боломжтой
- Ямар нэгэн нам болон нэгдэлд хамааралгүй
- Магадгүй шинэ үйлдвэрлэлийн гярхай ухаан авчирна
Сул тал:
- Ажил болон байгууллагад тохирох хүнийг сонгохгүй байх
- Дотоод нэр дэвшигчидээс ёс суртахууны асуудлууд гарч болно
- Удаан дасан зохицох юм уу чигээ олохгүй байх
Байгууллагат гэрээт
ажилчид, түр албан хаагчид, орон тооны бус ажилчид, цагийн ажилчид гэж байдаг.
Орон тооны бус ажилчид: Ажил олгогч нь өөрийн орон тооны бус ажилчныг шинэ албан
тушаалд томилож болно. Байгууллага богино хугацаанд их ажлыг хийж гүйцэтгэхийн
тулд мөн зардлаа багасгахын тулд орон тооны бус ажилчдыг авдаг. Тухайн
байгууллагын улирлын чанартай эсвэл өөр бусад төрлийнх байгаа тохиолдолд орон
тооны бус ажилчдыг авдаг.
Гэрээт ажилчид:
Зарим байгууллагууд гэрээт ажилчдыг
тусгай нөхцөлийн дагуу авч ажиллуулдаг. Гэрээт ажилчид гэж барилгын техник
үйлчилгээ, харуул хамгаалалт, зар
сурталчилгаа, олон нийтийн харилцаа гэх мэт байнгын ажилладаг гэрээ байгуулж ажилд
орсон хүмүүсийг хэлнэ. Үүнээс ажил олгогч зардлыг 40-н хувь багасгах боломжтой учир нь урамшууллын тохиролцоо
байхгүй .
0 comments:
Post a Comment