Pages

Sunday, June 28, 2015

Үр дүнтэй манлайлалд шаардагдах сэтгэл зүйн 5 чухал чадамж

Удирдагч хүнд сэтгэл зүйн чадамж дутуу бол, удирдлаган дороо байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл, хүлээлтийг үр дүнтэй дүгнэн цэгнэж чадахгүй. Өөрийн сэтгэл хөдлөлдөө үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хариу үйлдэл үзүүлдэг удирдагчид, ажилчдынхаа дунд үл итгэлцэл бий болгож, ажил хэргийн харилцаагаа томоохон аюулд оруулдаг. Ойворгон зан, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандвал, ажилчдынхаа хандлага, сэтгэлд сэв суулгаж, цаашлаад байгууллагын соёл, эрхэм зорилгод халдаж байгаа хэрэг болох болно. Сайн удирдагчид өөрсдийнх нь аман болон аман бус харилцаа нь тухайн багт хэрхэн нөлөөлж болохыг ойлгодог, өөрийгөө мэддэг байх ёстой.

Үр дүнтэй манлайлалд шаардагдах сэтгэл зүйн 5 гол чадамжуудын талаар доор танилцуулж байна:
Өөрийн үнэлэмж: Энэхүү ойлголт нь хувь хүн өөрийн сэтгэл хөдлөл, хүч чадал, сул тал, үнэ цэн болон хөдөлгөгч хүчийг таньж мэддэг, тэдгээрийн бусдад нөлөөлөх нөлөөллийг ойлгох чадвартай байхаар тодорхойлогдоно.
Тунгаан бодсон эргэцүүлэлгүйгээр бид өөрсдийн хэн болох, яагаад тодорхой шийдвэрүүдийг гаргадаг, ямар ажлыг гарамгай гүйцэтгэдэг, ямар чадвараар дутмаг гэх зэргийг ойлгох боломжгүй. Өөрийн байж болох хамгийн дээд потенциалд хүрэхийн тулд, сайн, мууг ялгаж салгадаг, өөртөө итгэлтэй байх шаардлагатай. Өөрийгөө хэн болох, юун дээр төвлөрч ажиллахаа маш сайн мэддэг хүмүүс үргэлж өөрийгөө хөгжүүлж, өсч дэвжиж байдаг.
Өөрийн дүрэм: Зарчим гэж ойлгож болно. Энэхүү ойлголт нь баг хамт олноо эерэг чиглэлд залж байхын тулд өөрийн хөнөөлтэй сэтгэл хөдлөлөө хянах, дахин замчлах, нөхцөл байдлыг өөрчлөх зэргийг хамруулна.
Удирагчид өөрсдийнхөө “cool” байдлыг алдаж болохгүй. Тайван байдал яг л сандарч тэвдэхтай адил хүнээс хүнд халдварладаг зүйл. Удирдагчийн ажил үүргийг хүлээн авсан л бол, ачаалалтай, дарамттай нөхцөл байдал үүсэхэд сандарч тэвдэх эрхгүй боллоо гэсэн үг. Тайван, эерэг байдлаа хадгалж чадвал, багийнхантайгаа илүү үр дүнтэй, тодорхой байдлаар харилцан, цэгцтэйгээр эргэцүүлэн бодож чадна.
Бусдыг ойлгох, өрөвч сэтгэл: Бусдыг ойлгоно гэдэг нь өөрийгөө бусдын оронд тавьж, тухайн нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг ойлгох чадвар юм. Бусдыг ойлгох чадвартай хүний хувьд өрөвч сэтгэл гаргах багтаамж нь нээлттэй байдаг.
Хүмүүстэй аль болох тогтмол харилцах тусмаа, тэднийг урамшуулж, хөдөлгөдөг, урмыг нь хугалдаг зүйл юу болохыг илүү сайн ойлгох болно.
Харилцаа холбооны удирдлага: Анхаарлаа хандуулахгүйгээр хэн нэгэнтэй гүн гүнзгий, бат бэх холбоо тогтоох боломжгүй. Бидний ихэнх нь л гэр бүл, бусад үүрэг хариуцлагууд, тоймгүй их хийх зүйлсийн жагсаалттай боловч, бусадтай эрүүл, үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, түүнийгээ хэвээр хадгалж явах нь сэтгэл зүйн чадвараа хөгжүүлэхийг хүсч буй хүмүүсийн хувьд хамгаас чухал.
Багийнхаа гишүүдийг хүссэн чиглэл рүүгээ хөдөлгөхийн тулд тэдэнтэй үр дүнтэй байдлаар харилцаж, харилцаагаа ухаалаг байдлаар удирдан авч явах чадвартай байх ёстой.
Үр дүнтэй харилцаа: Цэргийн хүчинд үр дүнтэй холбогч, багийн гишүүн байхын тулд дараах 3 зүйлийг төгс төгөлдөр хийдэг байх шаардлагатай байдаг: Хөдлөх, буудах, харилцах. Энэ дундаас “харилцаа” - хамгийн чухал нь. Судалгаагаар үр дүнтэй харилцааны 7% нь үгээр, 93% нь ярианы өнгө аяс, биеийн хэлээр тодорхойлогддог болох нь тогтоогджээ.
Хүмүүсийн дунд үүсдэг ихэнх асуудлын үндэс суурь нь бие биенээ буруугаар ойлгох, идэвхтэй, үр дүнтэй харилцаа дутагдсанаас үүдэлтэй. Ажлын байран дээр үр дүнтэй харилцаа бий болгож чадахгүй бол, ажилчдын урмыг хугалах, ширүүн харилцаа үүсэх, эргэлзээ төрүүлэх зэрэг сөрөг нөлөөлөлд хүргэдэг. Харин үр дүнтэй харилцаа нь ажлын байран дахь бат бах харилцааг хөхүүлэн дэмжиж, аливаа саад тотгорыг үгүй хийж чаддаг. Ажилчид компани дахь өөрийн үүрэг ролийг мэдэж, шууд болон хэтдээ хэрхэн ашиг тусаа өгч байгаагаа ойлгож байвал, үнэ цэн бөгөөд ололт амжилтыг мэдэрч чаддаг.

0 comments:

Post a Comment