Pages

Sunday, June 28, 2015

Үр дүнтэй манлайлалд шаардагдах сэтгэл зүйн 5 чухал чадамж

Удирдагч хүнд сэтгэл зүйн чадамж дутуу бол, удирдлаган дороо байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл, хүлээлтийг үр дүнтэй дүгнэн цэгнэж чадахгүй. Өөрийн сэтгэл хөдлөлдөө үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хариу үйлдэл үзүүлдэг удирдагчид, ажилчдынхаа дунд үл итгэлцэл бий болгож, ажил хэргийн харилцаагаа томоохон аюулд оруулдаг. Ойворгон зан, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандвал, ажилчдынхаа хандлага, сэтгэлд сэв суулгаж, цаашлаад байгууллагын соёл, эрхэм зорилгод халдаж байгаа хэрэг болох болно. Сайн удирдагчид өөрсдийнх нь аман болон аман бус харилцаа нь тухайн багт хэрхэн нөлөөлж болохыг ойлгодог, өөрийгөө мэддэг байх ёстой.

Wednesday, June 24, 2015

Олон ажил зэрэг хийдэг хүмүүст зориулсан цагийн менежментийн зөвлөгөө



Бидний ихэнх нь цагтай уралдан ажил, амьдрал, гэр бүл, найз нөхөд гээд чухал зүйлсдээ хамгийн сайн нь байхыг хичээж, эдгээр зүйлсэд 16 цаг зарцуулдаг байна. Хэрэв та хангалттай унтаж амардаг бол сайн. Бид хичнээн хичээсэн ч хангалттай цаг хугацаа байдаггүй шүү дээ.
Олон ажил зэрэг хийдэг хүмүүст зөвлөгөө болох цагийн менежментийн нэгэн зөвлөгөөг би сурсан юм. Тэгвэл хүмүүс амьдрал ахуй, гэр бүл гээд өөр бусад олон чухал зүйлсийг хэрхэн маш сайн бөгөөд тэнцвэртэйгээр зохицуулах вэ гэж гайхдаг. 
Тэд үүнийг хэрхэн хийдэг вэ? Тэд хэрхэн сайн хийдэг вэ?
Би 7 өдөр тутмын цагаа сайн зохицуулж сурсан 7 хүнтэй ярилцаж, амжилтын нууцаас нь суралцлаа.

Хүмүүстэй ажиллахдаа муу хүмүүстэй хэрхэн ажиллах вэ?

Emotional intelligence буюу “Сэтгэл зүйн чадамж” хэмээх нэр томъёо гарч ирснээс 25 жилийн дараа, каръерийн амжилт, ажлын гүйцэтгэл, бизнес, манлайлалд хамаарах, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг удирдахын ач холбогдлыг тодотгосон шинжлэх ухааны бие даасан судалгаа, бүтээлүүд хэдэн мянгаараа хэвлэгдсээр байна.
Судалгаагаар, EQ (сэтгэлзүйн чадамж) багатай хүмүүс, өөрт нь ямар чухал чадвар дутагдаад байгааг ухамсарлаж, ойлгодоггүй нь тогтоогджээ. Үнэндээ зарим судалгааны үр дүнгээр, бид өөрсдийн EQ –д шүүмжлэлтэй хандахаасаа илүүтэйгээр бусдынхыг дүгнэхдээ гаргууд байдаг нь илэрсэн байна – энэ нотолгоо нь ялангуяа EQ багатай хүмүүсийн хувьд биелэлээ олж байгаа юм: учир нь EQ нь мөн өөрийгөө таньж мэдэх чадварыг хамааруулдаг ойлголт юм.
Хэдийгээр EQ багатай хүмүүс ерөнхийдөө харилцахад хэцүү байдаг (тэд илүү ууртай, сөрөг хандлагатай, бас дундаж хүмүүстэй харьцуулахад нэлээд туйлбаргүй зантай) ч, тэдгээр хүмүүстэй учраа олох шаардлагатай үед, үр дүнтэй харилцаа бий болгохын тулд, дараах практик зөвлөгөөг санахад илүүдэхгүй:

Sunday, June 21, 2015

Хүний нөөцийн менежер юу хийдэг вэ?

Хүний нөөцийн менежер ажлын байран дээр юу хийдэг болох талаар жижиг дунд бизнес эрхлэгч та хэдийн сонирхож эхэлсэн биз ээ. Хүний нөөцийн менежер “ХҮН” хэмээх удирдахад хамгийн хэцүү нөөцийг удирдах, байгууллагын хамгийн чухал капиталд менежмент хийх чухал ажил юм. Хүн насан туршдаа хүн хоорондын харилцаанд суралцдаг гэдэг. Хүн хэмээх тайлагдашгүй оньсого, шавхагдашгүй жинхэнэ баялгийг ухаалгаар удирдаж чадах аваас байгууллага зорьсон үр дүндээ төвөггүй хүрэх боломжийг олж авах биз ээ. “Хүний нөөцийн менежер” гэсэн ажлын байрны үүрэг, гүйцэтгэх ажил үүргийн ерөнхий чиглэл мөн хүний нөөцийн менежер хүнээс ямар шинж чанарыг шаарддаг талаар “МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ. Д.Готов  2013 он” номноос мэдээлэл хүргэхийг зорьлоо.
Байгууллагын хүний нөөцийн бодлогыг /ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах гэх мэт/ боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй ажиллана.

Хүний нөөцийн менежер гэж хэн бэ?

Хүний нөөцийн менежмент
Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллага дахь хүний нөөц, хүчин зүйлийн үр ашиг, үр дүнтэй ашиглах, зохицуулах үйл ажиллагаа, тогтолцоог хүний нөөцийн менежмент гэж ойлгож болно.
Хүний капитал нь байгууллагын нөөцийн үнэ цэнээр тодорхойлогдоно.
Менежер гэж хэн бэ? 

  • мэргэжил
  • албан тушаал
  • ёс зүй стандарт, шинж