Pages

Wednesday, June 24, 2015

Хүмүүстэй ажиллахдаа муу хүмүүстэй хэрхэн ажиллах вэ?

Emotional intelligence буюу “Сэтгэл зүйн чадамж” хэмээх нэр томъёо гарч ирснээс 25 жилийн дараа, каръерийн амжилт, ажлын гүйцэтгэл, бизнес, манлайлалд хамаарах, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг удирдахын ач холбогдлыг тодотгосон шинжлэх ухааны бие даасан судалгаа, бүтээлүүд хэдэн мянгаараа хэвлэгдсээр байна.
Судалгаагаар, EQ (сэтгэлзүйн чадамж) багатай хүмүүс, өөрт нь ямар чухал чадвар дутагдаад байгааг ухамсарлаж, ойлгодоггүй нь тогтоогджээ. Үнэндээ зарим судалгааны үр дүнгээр, бид өөрсдийн EQ –д шүүмжлэлтэй хандахаасаа илүүтэйгээр бусдынхыг дүгнэхдээ гаргууд байдаг нь илэрсэн байна – энэ нотолгоо нь ялангуяа EQ багатай хүмүүсийн хувьд биелэлээ олж байгаа юм: учир нь EQ нь мөн өөрийгөө таньж мэдэх чадварыг хамааруулдаг ойлголт юм.
Хэдийгээр EQ багатай хүмүүс ерөнхийдөө харилцахад хэцүү байдаг (тэд илүү ууртай, сөрөг хандлагатай, бас дундаж хүмүүстэй харьцуулахад нэлээд туйлбаргүй зантай) ч, тэдгээр хүмүүстэй учраа олох шаардлагатай үед, үр дүнтэй харилцаа бий болгохын тулд, дараах практик зөвлөгөөг санахад илүүдэхгүй:
Зөөлөн хандах: Хэн нэгэн таагүй харьцвал, чи ч мөн адилхан зан гаргах албатай биш. Хэрэв тэдэнтэй харилцах харилцаагаа эерэг байлгаж, эелдэг хандахыг хичээвэл тэрхүү EQ багатай хүмүүсийг тогтворжуулж, тайвшруулах нэгэн ч болж болно шүү дээ. EQ багатай хүмүүс орчиндоо сөрөг энерги бий болгох нь элбэг ч, хамгийн гол нь өөрсдөө сэтгэл зүйн хувьд ихээхэн дарамттай явдгийг сана. Тэд ихэвчлэн өөрийнхөө дотор орших буг чөтгөртэй тэмцэлдэж байдаг – шинжлэх ухааны нэршлээр бол emotional labor. Тиймээс тэдэнд өөрсдөд нь хэцүү байгааг санаж, дайран дээр давс нэмэх хэрэггүй. Харин түүний оронд, гэрэл гэгээ бэлэглэж, амьдралыг нь илүү энгийн, аюулгүй, аз жаргалтай болгодоггүй юмаа гэхэд, ядаж сэтгэлийн түгшүүрийг нь багасгахад хувь нэмрээ оруул. Үүний эсрэгээр тэдэнтэй сөрөг байдлаар харьцвал, та тэдний хувьд сэтгэл зүйн заналхийлэл, стрессийнх нь эх үүсвэр болох болно гэдгийг бүү март. Сайхан харилцаа, эерэг хандлага хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ, ялангуяа EQ багатай хүмүүст ихээхэн тааламжтай санагдана. Тийм ээ, зарим хүмүүс уян зөөлөн чанараар дутмаг байдаг, гэвч тэдэнтэй муухай харьцах нь шийдэл биш. Харин ялангуяа өөрийн мөн чанараа харуулах чадвар дутмаг хүмүүст эелдэг, хүндэтгэлтэй харилцаа үргэлж үгүйлэгдэж байдгийг сана.
Нээлттэй ханд:EQ багатай хүмүүст ерөнхийдөө шугамын хоорондохыг унших, бусдын санаа бодлыг тайлах чадвар хязгаарлагдмал байдаг. Профессор Саймон Барон Коэний үзэж байгаагаар, тэдгээр хүмүүс нь хэвэнд цутгасан инженер, профессоруудтай их адил гэнэ: үгийн бус харилцаанд сонирхолгүй, бусдыг ойлгох чадвар бага, хувь хүмүүсийн хоорондын харилцаанаас ямар нэгэн байдлаар тусгаарлагдсан; бусадтай байхаасаа илүү, өөрийнхөөрөө байх үедээ, өөрийн санаа бодлоо эргэцүүлэн тунгаах үедээ л хамгийн аз жаргалтай байдаг.
Ухаалаг бай: Хэдийгээр EQ багатай хүмүүс бодлогогүй загнах нь элбэг ч, хүн бүр л тэгдэг шүү дээ. Түүний эсрэг үйлчлэх цор ганц ерөндөг болнөхцөл байдлыг олон талаас нь зөвөөр дүгнэж, чиний буруу байж болохыг хүлээн зөвшөөрөх ухаалаг байдал. EQ багатай хувь хүмүүстэй харилцах үедээ, тэд бусад хүмүүстэй харьцуулахад өөрийн сэтгэл хөдлөлдөө захирагдан, түүнийхээ золиос болох хандлагатай байдгийг санан, асуудалд мөн адил сэтгэл хөдлөлөөр хандахаас зайлсхий.
Тэдэнд гомдох хэрэггүй:Сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй хүмүүсийн гаргадаг нийтлэг нэгэн шинж бол бүдүүлэг загнах явдал. Тэд хүмүүс хоорондын харилцаанд ихээхэн мэдрэмтгий ханддаг ба бусдыг мэдэрч, ойлгохдоо тааруу байдаг. Энэ нь эсрэгээрээ тэднийг маш ил тод болгодог. Тэдний гаргаж буй авираас юу болоод байгааг ойлгоход хялбар бөгөөд тэд бодол мэдрэмжээ нуулгүй шууд л ил гаргадаг. Тийм болохоор, тэдний гаргаж буй занг өөр дээрээ хүндээр тусгаж хүлээж авах хэрэггүй. Тэд энгийн ёс зүйтэй байдлаар харилцахдаа тааруу байж болох ч, үр дүнтэй харилцааны төлөө та тэдэнд тусалж болохгүй гэж үү?
Эцэст нь хэлэхэд, өндөр EQ –тай байлаа гээд хамгийн мундаг нь болчихгүй – жишээ нь, EQ нь хувь хүний эргэцүүлэх чадвар, мэдлэг мэргэшил, амбицтай ямар ч холбоогүй – EQ багатай байлаа гээд ертөнцийн төгсгөл ирчихсэн мэтээр гутрах хэрэггүй. Сонин сонсогдож болох ч, одоо үед EQ –г IQ –гаас дээгүүр тавьдаг болсон. Гэсэн хэдий ч, EQ багатай хүмүүсийн хувьд гэрэл гэгээтэй тал, EQ өндөртэй хүмүүсийн хувьд хар бараан тал бий. EQ багатай хүмүүс EQ өндөртэй хүмүүсийг бодвол хүсэл тэмүүлэлтэй, бүтээлч, өөрийгөө шүүмжлэгч хандлагатай байх нь элбэг. Харин өндөр EQ –тай хүмүүс EQ багатай хүмүүстэй харьцуулахад, сэтгэл хангалуун, ёсорхуу, хэт өөдрөг үзэлтэй байх хандлагатай.
EQ –гаа сайжруулбал амжилтанд хүрэх магадлал өндөртэй ч, EQ багатай маш олон гайхалтай амжилттай хүмүүс (Жнь: Фридрих Ницше, Стив Жобс г.м) харилцаагаа тордох, ажлын хамт олонтойгоо үр дүнтэй харилцах чадвартай байсан нь EQ –ийн талаарх онолыг үгүйсгэж чадаж байгаа юм.

0 comments:

Post a Comment