Pages

Wednesday, June 24, 2015

Олон ажил зэрэг хийдэг хүмүүст зориулсан цагийн менежментийн зөвлөгөө



Бидний ихэнх нь цагтай уралдан ажил, амьдрал, гэр бүл, найз нөхөд гээд чухал зүйлсдээ хамгийн сайн нь байхыг хичээж, эдгээр зүйлсэд 16 цаг зарцуулдаг байна. Хэрэв та хангалттай унтаж амардаг бол сайн. Бид хичнээн хичээсэн ч хангалттай цаг хугацаа байдаггүй шүү дээ.
Олон ажил зэрэг хийдэг хүмүүст зөвлөгөө болох цагийн менежментийн нэгэн зөвлөгөөг би сурсан юм. Тэгвэл хүмүүс амьдрал ахуй, гэр бүл гээд өөр бусад олон чухал зүйлсийг хэрхэн маш сайн бөгөөд тэнцвэртэйгээр зохицуулах вэ гэж гайхдаг. 
Тэд үүнийг хэрхэн хийдэг вэ? Тэд хэрхэн сайн хийдэг вэ?
Би 7 өдөр тутмын цагаа сайн зохицуулж сурсан 7 хүнтэй ярилцаж, амжилтын нууцаас нь суралцлаа.

1. Өдрийг хамгийн хэцүү ажлаасаа эхлүүл
Гэр сургуулийн багш, бизнес эрхлэгч, блогч Ларисса Хэйнс өглөө эрт босч, хамгийн бүтээлч ажиллаад үдээс хойш дугхийдэг. “Би аль болох их ажиллаад дараа нь гэрээ янзалдаг. Өглөө эрт хамгийн том ажлаа хийгээрэй. Ингэснээр өдрийн үлдсэн цагт өөрийгөө амрааж, хийх ажлын жагсаалтанд байгаа ажлуудаасаа илүү их ажил хийх боломжийг олгодог.
2. Орчин тойрноо цэвэр байлга
Мультимедиа мэргэжилтэн Сартелл өглөө бүр гэрээ цэвэрлэдэг. Өглөө ажилдаа явахаасаа өмнө ороо хурааж, гэрээ цэвэрлэдэг. Хийх ажлаа дэс дараагаар нь хийснээр бүхэл өдрийн турш бүтээмжтэй, анхаарал төвлөрөл сайтайгаар өнгөрүүлэхэд тустай. Түүнчлэн өөртөө ч цаг хугацаа зориулах хэрэгтэй” гэж ярьсан юм.
3. Өдөр бүрийг төлөвлө
Блогч, маркетингийн ахлах мэргэжилтэн Каролин Сасаки Гаррис үйл ажиллагаа бүрээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, бүх ажлаа хийхийн тулд ажлын 8-17.30-цагийн хоорондох ажиллах хуваариа төлөвлөсөн байдаг.
“Би сошиал медиагаар холбогдож, оройд нь инбоксоо цэгцэлдэг. Дараа нь амралтын өдрийн ажлуудаа хийдэг. Тухайн өдрийнхөө цаг бүрийг төлөвлөх нь хэцүү мэт санагдах боловч бүхий л ажлаа амжуулахад тань тустай. “
4. Бүү хойшлуул
“Би бухимдахыг хүсдэггүй.” Хэмээн Фордхам их сургуулийнийн сэтгэл судлалын докторын оюутан, DIY блогчин, хагас цагийн бартендер Сам Рэймонди ярьжээ. Таньд өдөр бүр хийх ажил их байгаа бол аливаа зүйлсийг хойшлуулах хэрэггүй. Яагаад гэвэл дараа нь олон ажилтай холилдоод алга болж мэднэ. Хэрэв таньд үүрэг даалгавар эсвэл хийж амжуулах төсөл байгаа бол хийж эхлэхээсээ өмнө ярвигтай ч гэсэн, хийхэд хялбар ч гэсэн ангилах хэрэгтэй.
5. Тухайн өдрөө хэсэг болгон хуваа.
“Цагийн менежментийн нэг шилдэг арга бол 15 минутын хэмжээс юм.” Хэмээн Эрин Траффорд ярьжээ. Тэр нөхөр Дантайгаа хөгжлийн хөтөлбөр дээр ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа блог хөтөлдөг.
“Би өглөө бүр хийх ажлын жагсаалт гаргаж, оюун санаандаа 15 минутын сегментээр төлөвлөдөг. Сегментүүд нь дэс дараалсан байх албагүй ч хийх ажил бүртээ цаг хугацаа төлөвлөснөөр хийх ажлаа ухамсарлана гэсэн үг.

6. Төлөвлөгөөгөө өөрчил
Рачел Баумен Небраскагийн тавилгын маркетенгийн менежер бөгөөд нөхөртэй, 4 настай хүүтэй, аж ахуй хөтлөх ахиц дэвшлээ хуваалцах блог хөтөлдөг. Би ажил дээрээ том цагаан самбартай. Түүн дээрээ хийх ажлын жагсаалтаа бичдэг. Үргэлж дэс дарааллаар нь эрэмбэлж, зохицуулдаг.
Төлөвлөгөөгөө өөрчилнө гэхээр бал цаас аваад тэмдэглэж бичнэ гэсэн үг биш юуг хийх хэрэгтэй вэ, яаж хийх вэ, хэрхэн үр дүнтэйгээр хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Хэрэв таньд самбар байхгүй бол айх хэрэггүй. Текст бичих самбар, удирдлагын төв болон таныг тухайн ажилдаа зохион байгуулалттай байх бүхий л зүйлсийг ангилдаг.
Харин та одоо өдрөө хэрхэн дарамт, ачаалалгүй өнгөрөөхийг мэддэг боллоо. Жагсаалтандаа нэмэх зүйлс үргэлж байдаг. Таныг хичнээн стратегитай байсан ч гэсэн таньд өдөрт 24 цагийн хугацаа бий. Тиймээс тухайн өдрөө илүү чөлөөт цаг гаргана гэсэн үг биш боловч ажлын дийлэнх хугацааг үр дүнтэй өнгөрөөнө гэсэн үг. Таньд амрах цаг хугацаа бий юу?

1 comments:

  1. Casinos near casinos and motels - Mapyro
    Mapyro 보령 출장안마 is a map based on real people reviews 아산 출장샵 and real casino 서울특별 출장안마 reviews 공주 출장마사지 to find 서귀포 출장안마 the best casinos and motels in the US.

    ReplyDelete